2017-2018 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд хепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны иргэдийн 60 хувь, 40-65 насны иргэдийн 86,6 хувийг, 65-аас дээш насны 36000 иргэнийг тус тус В, С вирүсийн илрүүлэг,шинжилгээнд хамруулсан байна.Илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 15-39 насанд С вирүсийн халдвар 275 буюу 1,7 хувь, В вирүсийн халдвар 1009 буюу 6,1 хувь, 40-65 насанд С вирүсийн халдвар 2685 буюу 11 хувь, В вирүсийн халдвар 1799 буюу 7.4 хувь, 65-аас дээш насанд С вирүсийн халдвар 236 буюу 21,8 хувь, В вирүсийн халдвар 68 буюу 6,2 хувьд оношлогдсон.

            Вирүсийн халдвар оношлогдсон 6072 тохиолдлын 3233 буюу 53.2 хувийн идэвхжилийг олон улсын чанарын баталгаажилтаар итгэмжлэгдсэн “Итгэл” лабораторид тоолуулснаас 1810 иргэнд С вирүсийн, 364 иргэнд В вирүсийн идэвхжил тодорхойлогдож, 1408 иргэнийг С вирүсийнэсрэг, 314 иргэнийг В вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулснаар эмчилгээнд хамрагдалт 79.2 хувьболж, В вирүсийн идэвхжилбуурч, С вирүсийн эмчилгээний үрдүн 98,0 хувьтайбайна.