2020 оны 05 сарын 28 ны өдөр Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны цахим зөвлөгөөнийг Сувилагч, эх баригчийн жил”-ийн хүрээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлье”.
“Өвөрхангайд үйлдвэрлэв” аймгийн тухайлсан жилийн хүрээнд “Шилдэг инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нутагшуулъя” уриан дор зохион явууллаа. Нийт 38 байршлаас 175 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэ удаагийн цахим зөвлөгөөнд эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ахлах сувилагч, эх баригч, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.
Зөвлөгөөнөөр: Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв- Аймгийн эрүүл мэндийн салбарын 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2020 онд дэвшүүлэх зорилт
Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров- Эмнэлэгийн тусламж үйлчилгээ
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн газрын ерөнхий санхүүч Б.Валя- 2019 онд санхүүгийн тайлангийн үзүүлэлт, “Сувилагч эх баригчийн жил”-д баримтлах чиглэл
Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа – 2019 оны эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн хяналт шинжилгээ үнэлгээ-2019, Эрүүл мэндийн удирдлага төлөвлөлт-2020 онд илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ. Мөн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төвийн сайн туршлагаас танилцууллаа. Цаашид Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууддаа хүргүүлэн ажиллах болно.

 

Email

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Send Email

Phone

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Talk Now

Chat

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Ask Us