Коронавирүс (2019-nCoV) нь вирүсийн том омог бөгөөд зарим төрлийн коронавирүс нь ханиад гэх мэт хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бол зарим нь Ойрхи Дорнодын амьсгалын хамшинж (MERS), амьсгалын цочмог халтай хамшинж (SARS) гэх мэт хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Шинэ коронавирүс нь өмнө нь хүнд тодорхойлогдож байгаагүй шинэ омог юм.

Коронавирүс нь зоонозын буюу мал, амьтан, хүний хооронд дамжин тархдаг вирүс юм. Тухайлбал, SARS-ийн коронавирүс нь суусраас хүнд, MERS-ийн коронавирүс нь нэг бөхт тэмээнээс хүнд дамжин халдварласныг нарийвчилсан судалгаагаар тогтоосон байна. Мал, амьтны дунд тархсан зарим коронавирүс хүнд халдвар үүсгэдэггүй байна.

Коронавирүсийн халдвар нь амьсгалын замын өвчний шинж тэмдэг, халуурах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгээр голдуу илэрч хатгалгаа болон амьсгалын цочмог халтай хамшинж, бөөрний дутмагшилаар хүндэрдэг.

Халдварын тархалтаас сэргийлэхийн тулд:
👉 гараа тогтмол савандаж угаах,
👉 ханиах/найтаахдаа ам, хамраа таглах,
👉 мах, өндгийг бүрэн болгож хүнсэндээ хэрэглэх,
👉 амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр хавьталд орохоос зайлсхийхийг зөвлөж байна

Email

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Send Email

Phone

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Talk Now

Chat

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Ask Us