2019 оны жилийн эцсийн статистик үзүүлэлтээр нийт халдварт өвчний 894 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос #119_тохиолдол буюу #11.7_хувиар_буурч, улсын дунджаас #53.3_пунктээр доогуур байна.

2019 онд БЗДХ-ын 517 тохиолдол буюу 10000 хүн амд 44,3 промилль бүртгэгдэж, нийт халдварт өвчний 57.8 хувийг эзэлж байна.
#БЗДХ_ыг_бүтцээр нь авч үзвэл #тэмбүүгийн_халдвар_25,5 промилль буюу улс, аймгуудын түвшинд харахад өвчлөл өндөртэй аймгуудын тоонд орж байна. Харин заг хүйтэн 10,5, трихомониаз 8,4 промилль байгаа нь улс, аймгуудийн дундажаас 7-7,3 пунктээр бага байна.

#Бүртгэгдэж_буй_БЗДХ-ыг насны бүтцээр авч үзвэл:
#15_аас 68 хүртэлх насны хүмүүс өвчилж, Үүнээс 82,3 хувийг 20-44 насныхан эзэлж байна

#Нийгмийн_байдлаар авч үзвэл нийгмийн бүхий л давхрагыг хамарч байна.

#Эх_уурхайг судалж үзэхэд 46,4 хувь нь байнгын бэлгийн хавьтагчтай, #47_хувь_нь_тохиолдлын бэлгийн хавьтлаар, үүнд #18_20_хувийг_уул_уурхай, гэрээсээ хол ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байгааг анхаарах хэрэгтэй

Эрүүл мэндийн салбараас БЗДХ-ыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
👩‍⚕️👨‍⚕️2019 онд Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүү устгая” 2 жилийн аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 19 суманд идэвхтэй урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулснаар 2018 онд 7996 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, 185 тохиолдол бүртгэгдсэн байсан бол 2019 онд 19337 буюу тэмбүүгийн 297 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тоо баримтанд анализ хийхэд өмнөх оноос үзлэг шинжилгээнд хамрагдал 3 дахин нэмэгдсэн байхад өвчлөл 1.6 дахин их байнаа. Энэ идэвхтэй илрүүлэлтийн үр дүнд өвчлөл хэдийгээр нэмэгдэж байгаа харагдаж байгаа боловч өвчлөлийг эрт илрүүлж, эмчилснээр цаашид өвчлөлийн тархалтыг бууруулах чухал ажил болж байгаа.

👩‍⚕️👨‍⚕️Нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд аймгийн төрийн бус байгууллагуудтай хамтран БЗДХ-ыг бууруулах “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд БЗДХ-ын өнөөгийн байдалд хөндлөнгийн нөхцөл байдлын үнэлгээ, залуучуудын дундах мэдлэг, хандлагын түвшинг тогтоох судалгаа, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг төрөл бүрийн хэлбэрээр өсвөр үеийнхэн, залуучуудын дунд идэвхтэй зохион байгуулснаар 50 гаруй мянган иргэнд мэдээлэл хүргэсэн.

👩‍⚕️👨‍⚕️Өсвөр насны хүүхэд залуучуудад нөхөн үржихүйн тусламж үзүүлэх Өсвөр үеийн кабинетийг БОЭТ-д сэргээн ажиллуулж, жирэмсэн хяналтыг сайжруулснаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг тэглэсэн.

👩‍⚕️👨‍⚕️БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх чиглэлээр салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэх 2 жилийн аймгийн төлөвлөгөө гарган, Аймгийн Засаг даргаар батлуулж, цаашид тодорхой газруудад нийгмийн цогц үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Email

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Send Email

Phone

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Talk Now

Chat

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Ask Us