Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Хүүхэд судлал” мэргэжлийн салбар зөвлөл, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, “Монголын хүүхдийн анагаахын академи”-тай хамтран “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд төр, хувийн хэвшлийн 50 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Сургалтын үеэр бүх сум, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд шинэчилсэн Хүүхдийн өвчний цөм менежментийн хүснэгтэн товхимолоор хангаж, хүүхдийн тусламж үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлагын мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн газраас
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 25 албан хаагчдыг урьж, эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд Япон Улсын эмнэл зүйн сургалтын туршлагаас нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд “Ерөнхий мэргэшил судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалт явуулах бэлтгэлийг хангах үүднээс бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, Эмнэл зүйн сургагч багш нарыг 2019 оны 11-12 сард 2 ээлжээр Япон улсад Эмнэл зүйн туршлага судлах сургалтад суралцуулах гэж байна.

БЗДХ-тай хүнийг гаднаас нь хараад таних онцгой шинж байдаггүй. Тиймээс #ТҮБМ буюу #ТЭВЧИХ_ҮНЭНЧ_БАЙХ_БЭЛГЭВЧ_ХЭРЭГЛЭХ_МАНСУУРУУЛАХ_БОДИС-оос хол байх нь таныг эрсдэлээс хамгаална‼️‼️‼️

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр - Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний асуудал хариуцсан орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Email

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Send Email

Phone

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Talk Now

Chat

Collaboratively administrate empowered markets via available great networks.

Ask Us