Давтан магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллага нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна.

1.    Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараах баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр бүрдүүлэн, баталгаажуулна. Үүнд:

1.1  Магадлан итгэмжпүүлэх хүсэлт бүхий албан бичиг;

1.2  Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга. /Батлагдсан маягтын дагуу магадлан итгэмжпэгдсэн хугацаанд тусламж, үйлчилгээнд гарсан ахиц, дэвшил, үйл ажиллагааны давуу, сул талыг тодорхойлон дүгнэлт хийсэн байх/;

1.3  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

1.4  Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/;

1.5  Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр хийсэн өөрийн үнэлгээний тайлан;

1.6   Тусламж,   үйлчилгээний чанарын        хөгжлийн хөтөлбөр,төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан;

1.7  Тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээ /давтан магадлан итгэмжлүүлэх байгууллага бол магадлан итгэмжлэгдсэн хугацааны, харин анх удаа магадлан итгэмжлүүлэх байгууллага бол сүүлийн 2 жилийн үзүүлэлт/;

1.8  Үйлчлүүлэгчийн болон ажилтны сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан /сүүлийн 2 жилийн үзүүлэлт/;

1.9  Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн арга хэмжээний тайлан, дүгнэлт;

1.10 Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлан;

1.11 Магадлан итгэмжлэгдэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.

Эрүүл мэндийн байгууллага нь баримт бичгийг цаасан болон /СD файлаар/ хэлбэрээр бүрдүүлж, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.

                    Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичгийг авч материал бүрдүүлэлтэд хяналт тавина.